2025 оны төсвийн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

2025 оны төсвийн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас арванхоёрдугаар сарын 4-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. 

2025 оны төсвийн орлого 33.5 их наяд, зарлага 33.5 их наяд буюу төсвийн тэнцэл алдагдалгүй байхаар батлав. Тодруулбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байхаар баталлаа.