Голд осолдсон 10 настай хүүхдийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Голд осолдсон 10 настай хүүхдийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Өнгөрсөн 11 дүгээр сарын 29-ний 15:00 цагийн орчим Хэрлэн голын мөс цөмөрч 10 настай хүүхэд унаж осолдсон хэрэг гарсан. Дуудлага мэдээллийн дагуу Дорнод аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх аврах бүлэг 11 хоногийн турш эрэн хайж ажилласан байна. Тэгвэл Дорнод аймгийн онцгой байдлын газраас алга болсон хүүхдийн ар гэртэй уулзаж, зөвшилцсний эцэст өчигдрөөс эрэн хайх үйл ажиллагааг албан ёсоор зогсоожээ.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө