ШУУРХАЙ: УИХ-ын гишүүдийн санал өгөх төхөөрөмж ажиллахгүй, гацаад байгааг Тагнуулаас шалгаж, дүгнэлт гаргажээ

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүдийн санал өгөх төхөөрөмж ажиллахгүй, гацаад байгааг Тагнуулаас шалгаж, дүгнэлт гаргажээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн 126 гишүүн энэ оны долдугаар сарын 02 /2024.07.02/-нд анхдугаар чуулганаа хийж, тангараг өргөсөн.  Харин үүнээс хойш зарим нэр бүхий гишүүд УИХ-ын чуулганд санал өгөх төхөөрөмж ажиллахгүй, гацаад байгаа талаар шүүмжлэл хэлэх болсон. Тэгвэл уг асуудлыг Тагнуулын байгууллагаас саяхан шалгаж, дүгнэлт гаргасан байна. Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Гишүүн өөрөө хариуцлагатай тохиолдолд саналын төхөөрөмж хэвийн ажиллаж байгааг тагнуулын байгууллага дүгнэлт гаргасан" гэдгийг тодотгоод байна.