Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд түр элсэх хэлэлцээрт энэ сарын 21-ний өдөр Москвад гарын үсэг зурах гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хэлэлцээрийг байгуулахыг дотоодын аж ахуй нэгж, компаниуд эрс эсэргүүцэж байгаа юм. Тэгвэл уг хэлэлцээрийг байгуулахгүй Хүнс, хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдэгдлээ.
ВИДЕО:
Тэрбээр "Евразийн эдийн засгийн холбоотой түр туршилтын гэрээг хийхээр хэлэлцээрийг хийж байна. Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байгаа юм билээ. Манай яамны тухайд энэ их мөнгө, бодлого гаргаж хийж байгаа хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд 19 нэр төрлийн 54 багц хүнсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжиж ирсэн. Энэ үйлдвэрүүдээ хамгаална. Энэ барааг тэр 300-400 нэр төрлийн бараандаа оруулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Үүнийг ОХУ-д ч илэрхийлсэн. Ганц өндөг гэхэд л өмнө нь 95 хувийг нь импортлодог байсан бол өнөөдөр 80 хувийг нь дотооддоо үйлдвэрлэж, хүмүүсийн хэрэглээг байна" гэлээ.