Шахмал түлшний үйлдвэрлэл, орц найрлагад анхаарч ажиллах ажлын хэсэг байгуулахаар болжээ

Шахмал түлшний үйлдвэрлэл, орц найрлагад анхаарч ажиллах ажлын хэсэг байгуулахаар болжээ

Шахмал түлшний үйлдвэрлэл, орц найрлагад анхаарч ажиллах ажлын хэсэг байгуулахаар болжээ. 

Энэ талаар НИТХ-ын дарга А.Баяр, "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа утааны 55.6 хувь нь гэр хорооллын яндангаас, 27.8 хувь нь автомашинаас гарч байна. Тэгэхээр утааны эх үүсвэрийн 80-85 хувь нь гэр хорооллын яндан, автомашины утаа байна. Үүнийг бид арилгахын тулд богино, дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулсан. Хэдэн жилийн дараа энэ утаа арилах вэ гэх тооцооллыг хийлээ. Бид олон талын эх үүсвэр судалж байна.

Нэгдүгээрт, иргэдээ орон сууцжуулах. 2024-2028 онд 6 дэд төвөөр дамжуулан 50 мянган айлыг орон сууцжуулна. Оны босгон дээр тархмал эх үүсвэрүүдийг судалж нэгжийг байгууллаа. Энэ нэгж юу хийх вэ гэхээр, 20 мянган айл өрхийг бид хийн түлш буюу газанд шилжүүлнэ. 2026 онд 40 мянган айлыг хийн түлшид шилжүүлнэ. Үе шаттай энэ ажлыг хийснээр 110 мянган айл яндангаа буулгаж хийн түлшид шилжинэ.

Ингэснээр утаа эрс багасна. Энэ бол богино, дунд хугацаанд хийх ажлын эхний алхам.

Цаашлаад, Тавантолгой түлшээс гаргаж байгаа үйлдвэрлэлийг 40 хувиар бууруулах зорилтыг Хотын даргын дэргэдэх баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Иргэдийнхээ гэр хороололд сайн сайхан амьдрах боломжийг бид эрэлхийлж байна. Нарны эрчим хүчийг айл өрхүүддээ яаж идэвхтэй ашиглаж болох вэ, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бус НҮБ, Азийн хөгжлийн сантай хамтран хэрэгжүүлж байна. Бид утаанаас салахын тулд эрдэмтдийнхээ гаргасан судалгаа, тооцоололд үндэслээд, боломжтой санал санаачлагыг ажил хэрэг болгоод явж байна.

Тиймээс НИТХ-аас санаачлан “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг гаргалаа. Ажлын хэсгийнхэн өнөөдөр иргэдийн түлж байгаа эцсийн бүтээгдэхүүний стандарт, чанар, орц найрлага нь юу юм, технологийн алдаа гараад байна уу, үгүй юү гэдэгт дүн шинжилгээ хийнэ. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид энэ ажлыг олон нийтэд үнэн зөвөөр нь мэдээлэхэд хамтран ажиллаасай хэмээн хүсье. Нийслэлийн Засаг даргын зүгээс “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлийг жил ирэх бүрд бууруулна гэж зорьж байгаа. Улаанбаатар хэзээ утаагүй болох вэ гэхээр, яндангүй болсон цагт бүрэн утаагүй болно.