ВИДЕО: Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан бөхийн барилдааны санхүүжилтийг Х.Баттулга хариуцсан тул хүндэт зочдын индэрт суужээ

ВИДЕО: Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан бөхийн барилдааны санхүүжилтийг Х.Баттулга хариуцсан тул хүндэт зочдын индэрт суужээ

Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан баярын хурлаа АН-аас энэ сарын 06-ны өдөр зохион байгуулсан бол маргааш /2024.12.07/ хүчит 128 бөхийн барилдааныг "Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулсан. 

Түрүү бөхийг 10 сая төгрөгөөр байлж, шагналын сан нь өндөрт тооцогдож байсан тус барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх хүчийг үзэж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын заан Д.Хүдэрбулга түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэсэн. 

ВИДЕО: 

Харин "Монгол бөхийн өргөө"-ний хүндэтгэлийн суудалд УИХ-ын гишүүн Х.Баттулга сууж, тус барилдааныг нээж үг хэлсэн нь багагүй хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн. Тухайлбал, TV9 телевизийн бөх тайлбарлагч хүндэт зочдын суудалд байгаа АН-ын хүмүүсийг танилцуулахдаа Х.Баттулгын нэрийг дурдаагүй юм. Тэгвэл ардчиллын ойд зориулсан тус барилдааныг санхүүжилтийг МоАХ фракц буюу Х.Баттулга хариуцсан ажээ. Иймд тэрбээр хүндэтгэлийн сандал тухалж, тус барилдааныг нээж үг хэлсэн ажээ.