Сэтгүүлч У.Уранцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр /2024.12.10/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14-т зааснаар Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарын нэр хүндэд халдсан гэх хэрэгт буруутгагдан шүүгдэж буй.
Шүүх хурлыг ерөнхий шүүгч Батжаргал даргалж байна. Хохирогч гэгдэх Ч.Хүрэлбаатарын өмгөөлөгч Гэрэлтуяа, Улсын яллагч, яллагдагч У.Уранцэцэгийн өмгөөлөгчөөр Хэрлэнхүү нар оролцож байна. Сэтгүүлч У.Уранцэцэг нь 2023 ны тавдугаар сарын 23 ны өдөр Баянзүрх дүүргийн Oldcity ресторанд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар 20 гаруй БНХАУ ын иргэдтэй архидан согтуурч, найрын ширээний ард Улсын ажил ярьж байна гэх агуулга бүхий шууд дамжуулалтыг олон нийтэд хүргэсэн байдаг. Мөн уг шууд дамжуулалтын дараа сэтгүүлч У.Уранцэцэг сэтгүүлчийн ажлынхаа талаар нэвтрүүлэгт ярилцлага өгсөн зэрэг асуудлуудаар ЭЦА ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт яллагдагчаар татагдан шалгагдсан байдаг. Яллагдагчаар татагдан шалгагдсан цагаасаа хойш хоёр дахь жилдээ цагдаагийн байгууллагад шалгагдан, өдгөө шүүгдэж байгаа билээ. Өнгөрсөн аравдугаар сард шүүх хурал товлогдсон ч өнөөдрийг хүртэл хоёр удаа хойшлоод бaйсан юм.