Т.Энхтүвшин: Евразийн эдийн засгийн холбоонд элсэх нь "Монголд үр ашиггүй" гэсэн судалгааны дүн гарсан

Т.Энхтүвшин: Евразийн эдийн засгийн холбоонд элсэх нь "Монголд үр ашиггүй" гэсэн судалгааны дүн гарсан

Монгол Улсыг Евразийн эдийн засгийн холбоонд түр элсүүлэх тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулсан бөгөөд байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа юм. 

Тэгвэл энэ талаар Худалдаа аж, үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Худалдааны хэлэлцээр нь нарийн шинжлэх ухаан болохоос биш сэтгэлийн хөөрлөөр шийддаг юм биш. Маш нарийн судалгааг хийх ёстой. Өнгөрсөн хугацаанд Евразийн эдийн засгийн холбоонд элсэх асуудлаар судалгаа хийсэн. Судалгааны дүн нь "Монголд үр ашиггүй" гэж гарсан. Одоо яригдаж буй хэлэлцээр нь олон нийтэд нээлттэй ил тод байх талаасаа учир дутагдалтай байна гэж бодож байна. Сая Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 12 дугаар сардаа багтан түр элсэх хэлэлцээрийг хийхээр шийдсэн юм байна. Одоо УИХ-аар ёсчлон батлах юм байна гэсэн ойлголттой байна. Энэ нь аж ахуй нэгжүүдийн хувьд таатай үйл явдал биш байгаа. Учир нь манай бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхэлж буй аж, ахуй нэгжүүдийн зарим нь дөнгөж хөл дээрээ босч байна. Харин зарим салбар төрөөс тодорхой хэмжээний хөнгөлттэй зээл авч байж ажиллаж байгаа. Хөл дээрээ тогтож чадаагүй байхад нь улсын татаас, дэмжлэгтэй бараа бүтээгдэхүүн оруулж ирвэл өрсөлдөж чадахгүй. Ер нь цаг нь болоогүй арга хэмжээ. Малын мах, ноос ноолуур, арьс ширийг л Евразийн эдийн засгийн холбоогоор дамжуулан худалдаанд гаргах юм билээ. Гэхдээ хангалттай экспорт хийж чадах уу, яг үсрэлттэй дэвшил болж чадах уу гэдэг судалгаа байхгүй. Тэгэхээр энэ бол дотоодын аж, ахуй нэгжүүдийн зах зээлд халтайгаас гадна экспортлох бүтээгдэхүүн ч хангалттай түвшинд биш байгаа. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын байнгын хороонд хэлэлцье, энэ саналыг нь сонсъё гэдэг саналыг гаргасан. Тодорхой түвшинд яамдын мэдээллийг сонсмоор байгаа бодолтой байна. Зарим сайд нарын хувьд асуудлыг түр хойшлуулахаар ажиллаж байгаагаа байнгын хорооны үеэр илэрхийлсэн" гэсэн юм. 




Өнөөдөр туулай өдөр

11 цагийн өмнө