“Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт сургалт болж байна

“Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт сургалт болж байна

Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газартай хамтран олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Дээрх төслийн хүрээнд энэ онд НҮБ-ын Хүн амын сантай хамтран Жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний үр дагаврын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчдад GBV цахим сангийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, ашиглах, тайлагнах сургагч багш бэлтгэх чиглэлээр сургалтыг энэ оны 11 дүгээр сард сургалтыг зохион байгуулсан.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, дуудлага, мэдээлэл шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдын эрх зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор бэлтгэгдсэн сургагч багш нараар “Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын буюу орон нутгаас-42, нийслэлээс-18, нийт-60 алба хаагчийг хамруулан сургаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхэд хамгааллын, Хүүхдийн эрхийн, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх бүхий алба хаагчдын эрх зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулахад цагдаагийн байгууллагын зүгээс байнга анхаарч ажиллаж байна.




Өнөөдөр луу өдөр

33 минутын өмнө