Хүний папиллома вирус/ХПВ/-ийн эсрэг вакциныг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 11 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийж эхэлсэн. Тэгвэл улсын хэмжээнд одоогийн байдлаар ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад 16000 гаруй хүүхэд хамрагдсан байна.
Тэдний 50 хувь нь нийслэлийнх бол 50 хувь нь орон нутаг дахь сурагчид хамрагджээ. Дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн 0,7 хувьд тарьсан хэсэгт хөндүүрлэх, хавдах, халуурах шинж тэмдэг илэрч, 1-2 хоногт арилж байна. Дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.Улсын хэмжээнд 11 настай 78.622 хүүхэд дээрх вакцинд хамрагдах ёстой.
Тодруулбал, дархлаажуулалтад 2013 онд төрсөн 11 настай охид, хөвгүүд нэг тунгаар хамрагдах юм. Хэрэв сургуульд суурилсан дархлаажуулалтаас хоцорвол харьяа өрх, сумын эрүүл мэндийн төв дээр хийлгэж болно гэдгийг албаныхан мэдээлж буй юм. Мөн энэхүү вакциныг насанд хүрэгчид хүсвэл ХӨСҮТ-д тодорхой төлбөр төлөөд хийлгэх боломжтой бөгөөд ажээ.