Б.Энхбаяртай холбоотой Хятадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал олгосон талаарх баримтыг АТГ-т өгч шалгуулахаа мэдэгдэв

Б.Энхбаяртай холбоотой Хятадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал олгосон талаарх баримтыг АТГ-т өгч шалгуулахаа мэдэгдэв

Eren.mn сайтын сэтгүүлч Р.Саруултөгс, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нар энэ сарын 03 /2024.12.03/-ны өдөр мэдээлэл хийж, сэтгүүлзүйн хараат бус байдалд халдах, ажил үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлчийг гүтгэх, нэр төр алдар хүндийг нь гутаах үйлдлийг удаа дараа гаргасан эрх мэдэлтнийг хуулийн байгууллагад шалгуулна гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл сэтгүүлч Р.Саруул УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Б.Энхбаяртай холбоотой Хятадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал олгосон талаарх баримтыг АТГ-т өгч шалгуулахаар болсон байна. Тэрбээр энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийж, холбогдох баримтыг АТГ-т хүлээлгэн өгөх аж.