ВИДЕО: Багануур дүүрэг түр хамгаалах байргүйгээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дөрвөн иргэн амиа алджээ

ВИДЕО: Багануур дүүрэг түр хамгаалах байргүйгээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дөрвөн иргэн амиа алджээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийг Багануур дүүрэгт зохион байгуулсан билээ.

ВИДЕО:

Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа дүүргийн хөгжлийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Багануур дүүргийн удирдлагуудад хэд хэдэн зүйлийг анхааруулсан юм. Тухайлбал, тус дүүргийн ИТХ-ын зүгээс иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилладаг ч бодлогын хэрэгжилтэд авсан санал нь тусгагддаг эсэх нь тодорхойгүй байдаг аж. Мөн дүүргийн хэмжээнд ундны усны асуудал олон жилийн хугацаанд яригдаж байгаа ч энэ чиглэлд авч хэрэгжүүлсэн дорвитой ажил байхгүй байгаагаас иргэдийн эрүүл аюулгүй амьдрах үндсэн эрх нь зөрчигдөж байгааг олон улсын байгууллагын хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсан байна. 

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг онцгойлон анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг дүүргийн удирдлагуудад анхаарууллаа. Учир нь Улаанбаатар хотоос алслагдсан тухайн дүүрэгт 29 мянга орчин хүн амьдардаг ч түр хамгаалах байр байргүйгээс өнгөрсөн жил дөрвөн хүн амь насаа алдсан гэх мэдээлэл энэ үеэр ил болсон юм. Мөн уурхайн бүсэд амьдарч байгаа иргэдэд нөхөн олговор олгох, иргэд рүү чиглэсэн  хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн чиглэлийг өглөө. 

Мөн энэ үеэр Г.Нарантуяагаар ахлуулсан ХЭҮК-ын гишүүд Хилийн цэргийн 0252 дугаар ангид удирдамжтай хяналт шалгалтыг хийсэн юм. Хяналт шалгалтын дүн нэгтгэгдэж, шаардлагатай гэж үзвэл албан дүгнэлт гаргана гэдгийг Г.Нарантуяа гишүүн тодотгов. 




Өнөөдөр луу өдөр

22 минутын өмнө