Хууль зүйн салбарын “Төрийн шагнал”-ын шалгаруулалт эхэллээ

Хууль зүйн салбарын “Төрийн шагнал”-ын шалгаруулалт эхэллээ

Улсын Их Хурлын Тамгын газраас жил бүр хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээлийг шалгаруулж, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, нэрт хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал олгодог уламжлалтай. Энэхүү уламжлалт шалгаруулалт энэ жил 11 дэх удаагаа болох гэж байна.

Хууль зүйн салбарын “Төрийн шагнал” гэж болох Б.Чимидийн нэрэмжит шагналд эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаас нэр дэвшүүлэх боломжтой юм. Нэр дэвшүүлэх бүтээл нь эрдэмтэн, судлаач, судлаачийн багийн туурвисан бүтээл нь ном, эсхүл гадаад улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэл байх гэсэн ерөнхий шалгуур бий. Бүтээлийг тусгайлан томилогдсон ажлын хэсэг шалгаруулна.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө