Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 25.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ

Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 25.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 26.2 тэрбум төгрөгийг гаргуулах иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.

Тодруулбал, “Бүрдэл майнинг” ХХК нь 2020 оны 12 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс нийт 26.2 төгрөгийн шимтгэлийн өр үүсгэсэн асуудалд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлт гаргасан байна.  

Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 25.4 тэрбум төгрөгийг хангаж, үлдсэн хэсэг буюу 795 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө