Монгол Улс ЕвроАзийн эдийн засгийн худалдааны гэрээ байгуулах асуудал яригдаж буйтай холбогдуулан зарим гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, "Хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүн бүгд тусаж байгаа юм байна. Энэ гэрээ зурагдчихвал хөдөө аж аухйн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барих хэмжээнд хүрэх эрсдэлтэй байна. Гэрээ зурагдчихвал импортын татваргүй бараа орж ирэх юм байна лээ шүү дээ. Хүнсий хувьсгалтай холбоотой 24 шинэ үйлдвэр барьж, 200 гаруй нэр төрлийн бараа үйлдвэрлээд, экспорт нэг их наядаар нэмэгдэх зэрэг үр дүн юу болох вэ? УИХ-ын 36 дугаар тогтоолоор гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнийг ирэх 5 жил дотооддоо үйлдвэрлэнэ гэж заагаад энэ 19 нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд зориулж 1.5 их наяд төгрөгийн санхүүжилтийг хийхээр болсон. Үүнээс 833 тэрбум төгрөгийн зээл хөрөнгө оруулалтын дэмжлэгээр гарчихсан. Энэ зээл авсан үйлдвэрүүд чинь үүд хаалгаа барьж, зээлээ төлж чадахгүй хэмжээнд очих юм биш үү?" гэлээ.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, "ЕвроАзийн эдийн засгийн холбоотой олон жилийн турш хэлэлцээ хийхээр Монгол Улсын Засгийн газар ажиллаж ирсэн. Эдийн засгийн хөгжлийн яам энэ гэрээг хариуцаад хоёр талын тохиролцоонд хүрэх түвшиндээ ирж байгаа. Хүнсний хувьсгалын хүрээнд эх орондоо заавал өөрсдөө тарьж ургуулдаг 219 нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүнүүдээ бид 375 нэр төрөл болгож, хамгаална. Энэ бүтээгдэхүүнүүдийг хэлэлцээрээс хасах ёстой гэсэн байр суурийг Эдийн засаг, хөгжлийн яаманд өгсөн" гэв.
ВИДЕО: