ВИДЕО: Автомашиныхаа шилийг хагалж, танхайрсан этгээдэд зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ

ВИДЕО: Автомашиныхаа шилийг хагалж, танхайрсан этгээдэд зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ

Цахим сүлжээнд өнгөрсөн амралтын өдөр /2024.12.07/  нэгэн иргэн 81.. улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээрээ гарч зогсоод цонхыг нь хагалж буй бичлэг цацагдсан билээ. 

ВИДЕО: 

Тухайн бичлэгт согтуу бололтой нэгэн залуу автомашины урд хэсэгт зогсоод шилийг нь хөлөөрөө дэвслэн хагалж буй нь бичигдсэн байдаг. Энэ талаар цахим сүлжээнд иргэд "Нийгмийн энэ их стресс бухимдал нэг л өдөр тэсрэнээ..! Данк МАНгарууд ингээд давраад болоод байна гэж бодоод байгаа бол эндүүрэл юм.. Сирийн Башар Асад шиг гэр бүлээрээ эх ороноосоо дайжиж гүй бол Каддафи шиг л дуусах вий" гэхчлэнгээр байр сууриа илэрхийлсэн байв. 

Тэгвэл тухайн иргэн нь олон нийтийн газарт зорчиж явахдаа өөрийн автомашинаа эвдэж, сүйтгэсэн байжээ. Уг иргэдийн цагдаагийн байгууллагаас олж тогтоон, зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар буюу олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан хэмээн Баянгол дүүргийн цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл /Танхайрах/-ийн 1-д "Олон нийтийн газарт, эсхүл орон байранд 1.4.олон нийтийг үл хүндэтгэж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж заажээ.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө