Зогсож байсан ачааны автомашины араас мөргөсний улмаас төмөр хийцэнд хавчуулагджээ

Зогсож байсан ачааны автомашины араас мөргөсний улмаас төмөр хийцэнд хавчуулагджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд автомашин осолдсон байна гэсэн  дуудлагыг энэ сарын 09-ний 01:18 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход автозам дагуу зогсож байсан “Faw CA4250” загварын ачааны автомашины араас иргэн Н-ийн “Lexus HS 250h” загварын суудлын автомашин мөргөж, иргэн Н /25 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч болон Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн зохицуулагч нарт хүлээлгэн өгчээ.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө