Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагч ажлын байранд дээрээ боомилсон байдалтай нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багт байрлах Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагч ажлын байранд дээрээ боомилсон байдалтай нас барсан хэрэг энэ сарын 04-ний өдөр гарсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар амь хохирогч Ц.О гэх 24 настай эрэгтэй нь заставын нохойн байрныхаа гадна талд боомилсон байдалтай нас барсан байжээ. Тэрээр тухайн ангид нярав хийдэг байсан аж. Өдгөө тус хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа юм байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар амь хохирогч нь гэр бүлийн маргаантай байж болзошгүй байгаа гэх мэдээлэл байгаа. Мөн ажлын байрны дарамт шахалт байсан байхыг үгүйсгэхгүй гэх хардлага ч байгаа аж.