Эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөр өнөөдөр (2024.12.07) Төрийн ордонд эхэллээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар “Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр”-ийн төслийг нийгмийн олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, санал бодлыг нь тусгах чиг үүрэг бүхий ажлын хэсгээс санаачлан Хүний эрхийн Үндэсний Комисс, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй уг сургалтад их, дээд сургуулийн 100 гаруй оюутан, залуус хамрагдаж байна.