Ч.Номин: "Соёлын ваучер" 18.3 тэрбум төгрөг 2025 оны төсөвт суугаагүй болохыг мэдэгдэж байна

Ч.Номин: "Соёлын ваучер" 18.3 тэрбум төгрөг 2025 оны төсөвт суугаагүй болохыг мэдэгдэж байна

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Соёлын ваучерыг төсвөөс хасахыг дэмжих асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.

Тэгвэл Ч.Номин сайд “Соёлын ваучер 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суугаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим үйл явдалд хариулт өгөхийг хүслээ. УИХ-ын энэ сарын 6-ны өдрийн чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн зарим зүйл, заалтыг хасах тухай хэлэлцүүлэгт гишүүдийн олонх буюу 62.1 хувь нь татгалзсан санал өгснөөр тус хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзжээ. Энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал бөгөөд ССАЖЗ-ын сайдын хувьд миний оролцооноос үл хамаарах шийдвэр юм.

ЗГ-ын зүгээс төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг, ард иргэдийн санал, шүүмжид хүндэтгэлтэй хандаж хүүхэд залуусын “Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суухгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн Хүүхдэд зориулсан “Соёлын ваучер”-ийн төсвийг Ч.Номин гэх хувь хүний төсөв мэтээр тайлбарлан, элдэв зураг, постер эвлүүлэн нэг агуулгатай мэдээг олон сайтаар зэрэг тарааж, зөвхөн кино, жүжиг үзүүлж хэсэг бүлэг хүмүүс хувааж идэх гэж байгаа мэтээр нийгмийн тархи угаалт хийж байгаад харамсаж байна" гэв.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө