Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр, гурав, эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Хуваарийн дагуу долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдах ёстой ч 2025 оны төсвийн төслөөр бүлгүүд байр, сууриа нэгтгэсэн учир өнөөдөр хуралдахгүй аж. Харин УИХ-ын 10 байнгын хорооны хурлыг товлосон байна.