СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй алга болсон 41 настай эмэгтэйг нэг сарын дараа осгож амиа алдсан байхад нь олжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй алга болсон 41 настай эмэгтэйг нэг сарын дараа осгож амиа алдсан байхад нь олжээ

Хүйтний эрч чангарсан энэ үед согтууруулах ундаа хэрэглэснээс осгож нас барах тохиолдол ихэсч баaгаа талаар Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлээ.

Тухайлбал, энэ оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Увс аймгийн Хадаан-Ус гэх газар 41 настай эмэгтэй А осгосон байдалтай нас баржээ. Уг хэргийг Увс аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд амиа алдсан иргэн нь энэ оны 11 дүгээр сарын 7-ны оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэж Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байжээ.

Мөн энэ оны энэ оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Булган аймагт байрлах Хүүшийн хөндий гэх газарт хүн осгож нас барсан байна гэх мэдээллийг шалгахад 48 эрэгтэй Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад онхолдож нас барсан хэргийг Булган аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.