Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр (2024.12.07) 13.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болж байна.
Энэхүү барилдаанд түрүүлсэн бөх 10 сая төгрөг гардах бол үзүүрлэсэн бөх 5 сая төгрөг гардана. Мөн "Уран барилдааны тусгай шагнал", “Зоригтон ” шагналын эздийг тодруулна.
Тэгвэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Төгс-Эрдэнэ “Зоригтон” шагналын эзэн боллоо. Тэрбээр,
- 1-ийн даваанд Улсын Арслан Б.Орхрнбаяраар,
- 2-ын даваанд Дархан аварга Н.Батсуурь
- 3-ын даваанд Улсын харцага Л.Лха-Очироор тус тус давж “ЗОРИГТОН” шагналын эзэн болсон байна.