Монгол Улсын иргэд ОХУ-ын хилээр 38 ширхэг гар утас, 80 мянган юанийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бөгөөд хяналт, шалгалтын явцад тээшнээс нь илрүүлжээ.
Гаалийн хяналтад Монгол Улсын иргэд мэдүүлэх шаардлагатай бараа, хөрөнгөгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч байцаагчид ачаа тээшнээс нь хяналтаас нуусан барааг илрүүлсэн байна. Тодруулбал, Гаалийн байцаагчид Монгол Улсын иргэний цүнхнээс 34 ширхэг гар утас илрүүлсэн бөгөөд хувцасных нь доороос дахиад дөрвөн утас олжээ. Монгол залуугийн тайлбарласнаар тэрээр Улаанбаатараас хуучин Самсунг утас худалдаж авсан бөгөөд Манжуурт (БНХАУ) зарахаар төлөвлөж байсан гэнэ. Мөн жолоочийн хувийн эд зүйлс дундаас даавуун уутанд хийсэн 80 мянган юань байсныг байцаагчид илрүүлжээ.
Монгол Улсын иргэд ОХУ руу удаа дараа зорчиж байсан, бараа зөөх журмын талаар мэддэг байсан тул гаалийн хяналтаас мөнгө, утсаа зориуд нуун дарагдуулсан гэж үзсэн байна. Хураагдсан мөнгө, утсыг үнэ цэнийг нь тогтоохоор шалгалтад явуулсан бөгөөд Монгол Улсын иргэдэд бэлэн мөнгө, утсаа мэдүүлээгүй, бараагаа гаалийн хяналтаас нуун дарагдуулсан гэх үндэслэлээр захиргааны хэрэг үүсгэжээ.