Норвегид Монгол Улсаас суух Элчин сайд Цэрэндоржийн Мөнх-Өлзий 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Цог жавхлант ван V Харалд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Энэ үеэрээ Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа. Сонирхуулахад, V Харалд 1991 оны нэгдүгээр сарын 17-ноос хойш Норвегийн хаан суусан бөгөөд тэрбээр эцэг Олав V-ийг нас барсны дараа хаан ширээнд суусан юм.