Өнөөдөр Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Ардчиллын төлөөх намууд нэгдэн нягтарч, өнөөгийн Ардчилсан намыг үүсгэн байгуулсны 24 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, АН-ын дарга Лу.Гантөмөр УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддоржийг Ардчиллын тэргүүн дээд "Чингисийн одон"-оор шагналаа.
Ингэхдээ түүнийг Монгол оронд Ардчилал, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, бататган бэхжүүлэх үйлсэд онцгой гавьяа, зүтгэл гаргасан хэмжээн үзлээ.