Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нар өчигдөр өргөн барьсан.
Тэгвэл өнөөдөр /2024.12.05/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Мөн өнгөрсөн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, 2025 оны улсын төсвийн төслийн танилцуулгыг сонссон юм.