Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн мэндэлсний 90 насны ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж буй. Тухайн эрдэм шинжилгээний хурлын үеэр дэлгэцээр гарсан постерт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан тушаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч гэж бичсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна.
Улмаар Монголын хуульчдын холбоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан тушаалыг "Ерөнхийлөгч" гэж буруу бичсэндээ хүлцэл өчжээ. Уг залруулгадаа, "Ардчилсан үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн мэндэлсний 90 насны ойд зориулсан Олон Улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус үйл ажиллагааг Монголын Хуульчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хурлын постер болон зарим ажлыг хариуцан гүйцэтгэж байна. Энэ хүрээнд танилцуулга постер бэлтгэж дэлгэцэнд гаргахдаа Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээн бичиж, бичилтийн алдаа гаргасанд хүлцэл өчье" гэжээ.