Тээврийн хэрэгсэл, зам ашигласны төлбөр 3-5 дахин нэмэгдэх нийслэлийн төсвийг хаалттай хэлэлцэж, баталлаа

Тээврийн хэрэгсэл, зам ашигласны төлбөр 3-5 дахин нэмэгдэх нийслэлийн төсвийг хаалттай хэлэлцэж, баталлаа

НИТХ өнөөдөр 10.00 цагт хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх байсан.

Гэвч хуралдааны шууд дамжуулалт НИТХ-ын албан ёсны хуудсаар яваагүй бөгөөд хаалттай байдлаар нийслэлийн 2025 төсвийг баталсан байна. 2025 онд Нийслэл Улаанбаатар хот 3,807.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон бөгөөд нийт орлогын 87.8 хувь 3.3 их наяд төгрөгийг татварын орлогоос, үлдсэн 465 тэрбум төгрөгийг татварын бус орлогоос төвлөрүүлэхээр тус тус тооцсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Улмаар төсвийг баталснаар зам ашигласны төлбөр, өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх тогтоолуудыг өргөн мэдүүлсэн. Иймд нийслэлийн төсөв батлагдаж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар 3 дахин, Зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэхээр боллоо.