Олон улсын Эрүүгийн шүүхийн чуулганд Монголын төлөөлөгчид оролцож байна

Олон улсын Эрүүгийн шүүхийн чуулганд Монголын төлөөлөгчид оролцож байна

Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 2024 оны арванхоёрдугаар сарын 2-7-нд Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч талуудын 23 дахь удаагийн чуулган зохион байгуулагдаж байна.

Энэ хуралд Монголын талыг төлөөлөн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба болон Улсын Ерөнхий Прокурорын газрын төлөөлөгчид оролцож байна.  

Чуулганы ерөнхий санал шүүмжлэлд ОУЭШ-ийн Ромын дүрмийн гишүүн 125 улсын төлөөлөгчид Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд зэрэг түвшинд оролцож буй юм. Чуулганы эхний өдөр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Монголын төлөөлөгчид Чуулганы үндсэн үйл ажиллагаанаас гадна 10 гаруй салбар хурал, арга хэмжээнд оролцоно гэж ГХЯ-наас мэдээлэв.