Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд цахимаар оролцож байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд цахимаар оролцож байна

Засгийн газрын ээлжилт хуралдаан яг одоо болж байна. Өнөөдрийн хуралдаанаар арав гаруй асуудал хэлэлцэж байгаа аж. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Саудын Арабын Хаант Улсад зохиогдож буй цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар бага хуралд оролцож байгаа тул энэ удаагийн хуралдаанд цахимаар оролцож байгаа юм байна. Мөн Байгаль, орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа дээрх хуралд оролцож байгаа тул цахимаар оролцож байгаа аж.