УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.04/ хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл /Аудитын сэдэв батлах тухай/ асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг " Засгийн газрын тусгай 25 сан бий. Гэтэл дахиад Ахмадын санг байгуулахаар болжээ. Төсвийн сахилга батын асуудал яриад байдаг. Хяналт багатай, сайд нарын гарын үсгээр зарлага хийгддэг, журмаар зохицуулдаг асуудал сангуудад байна. 25 сангийн зөвхөн 8 нь хуультай. 17 нь хуульгүй, зүгээр яамны журмаар зохицуулагддаг. Сангуудтай холбоотой ажлын хэсгийг байгуулж, хууль эрх зүйн орчинд нийцүүлэх, зарцуулалтыг ил тод болгох ажлыг хийхгүй бол болохгүй байна. Ахмадын санг ямар зорилгоор байгуулах гэж байгаа" гэлээ.
ВИДЕО: