Хуваарийн дагуу өнөөдөр /2024.12.02/ УИХ дахь МАН, АН-ын бүлэг хураддаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ.
Мөн УИХ-ын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, УИХ-ын даргын 2024 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, УИХ-ын даргын 2024 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан Төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.