УИХ-аас 2025 оны төсвийн төслийг хүчингүй болгосонтой холбоотойгоор Засгийн газар өнөөдөр /2024.11.29/ ээлжит бусаар хуралдахаар болжээ.
Тодруулбал, 2025 оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавьсан. Улмаар УИХ-д уг асуудлыг хэлэлцээд Засгийн газрыг арванхоёрдугаар сарын 10-ны дотор төсвийг дахин УИХ-д өргөн барихыг даалгасан. Харин Сангийн сайд Б.Жавхлан энэ хугацаанд амжиж төсвийг дахин өргөн мэдүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2024.11.29/ 20:00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, 2025 оны төсвийн төлсийг хэлэлцэхээр болжээ.