ВИДЕО: МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Төр-Одтой гар барихаас татгалзаж буй УИХ-ын гишүүн Д.Энхтүвшиний бичлэг цацагдав

ВИДЕО: МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Төр-Одтой гар барихаас татгалзаж буй УИХ-ын гишүүн Д.Энхтүвшиний бичлэг цацагдав

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус XXII их хурал өнөөдөр /2024.11.28/ болж өндөрлөсөн.

Тус танхимын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд “Дабльхилл” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Төмөрсүх, “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан, “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Од, “Офис констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Лакшми нарын есөн хүн өрсөлдсөн юм. Харин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од, Ц.Баатарсайхан нарын хооронд өрнөсөн дахин санал хураалтаар 54 хувийн саналаар “Цахим байшин” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Төр-Од танхимын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн болоод МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн ажлаа өгч буй Д.Энхтүвшин шинээр сонгогдсон Л.Төр-Одтой гар барилгүй, бүдүүлэг үйлдэл гарган хурлын заалыг орхин явсан байна. Энэ тухай дүрс бичлэгт, "тайзан дээр байгаа эрхэм Д.Энхтүвшин, Л.Төр-Од хоёрыг гар барихыг хүсэхэд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин түүнийг үл тоож, түүнтэй гар барихгүй явж байгаа" нь харагдах ажээ. Харин Д.Энхтүвшин өөрийн твиттер хуудастаа, "Энэ үйлдлийг “санаачлагч” нь “үр дүнд” хүрэх шиг боллоо. Үнэнд хурдан гүйцэгдэхийг хүсье" хэмээн жиргэжээ.