Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтыг нэг компаниар хийлгэхээр тохирчээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтыг нэг компаниар хийлгэхээр тохирчээ

Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа. 

LIVE: 

Тэрбээр "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам холбогдоход нийтдээ 10 км 300 метрийн зай дутуу байгаа. Тодруулбал, цаад талаасаа нарийн царигийн төмөр зам хилээс 300 метрийн зайд байгаа бол манай тал хилээс 10 км зайтай байгаа. Яг энэ зайн холболтыг нэг компаниар хамтдаа хийлгэе гэдэг зарчим дээр бид тохирсон. Учир нь манай улс ийм том хэмжээний бүтээн байгуулалтын ажил хийх туршлага дутна.

Гүүрэн байгууламжийг барьснаар дээгүүр нь нарийн, өргөн хоёр замтай байх юм. Тодотговол, өргөн зам нь Хятадын тал руу гарч тус улсын ачиж, буулгах терминал дээр очно. Өөрөөр хэлбэл шилжүүлэн ачна гэсэн үг. Харин манай тал руу нарийн царигаар орж ирсэн галт тэрэг, ачаа тээврийг бид бас ачиж зөөх үүрэгтэйгээр байгууламжтай байна. Хоёр царигаар зэрэг ачигдаад гарна гэсэн үг.

Шилжүүлэн ачих терминалыг 979 тэрбум төгрөгийн өртгөөр баригдах тооцоотой байна.Өнөөдрийн ам.долларын ханшаар бодоход 280 сая ам.доллар.

Бид нар тооцоо хийж үзэхэд энэ хэмжээний зардал гарахаар байгаа. Хятадын талаас мөн гарах зардал тооцоог бидэнд үзүүлсэн байгаа. Энэ төсөл эхэлж явж байж бусад төслүүд явах учиртай. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар 14 мега төслийнхөө нэгдүгээрт эрэмбэлсэн. Харин Хятадын тал олон улсын жишгээр урт хугацаатай, их хэмжээтэй гэрээ хийж явах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн" гэдгийг тодотголоо.