УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаан даргалагч тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын нэрийг дэвшүүлж буйг танилцуулсан бөгөөд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжин Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө