Б.Түвшин: Монголд бизнес эрхлэгчид орлогоосоо их татвар төлдөг тул 10 жил ч үйл ажиллагаа явуулж чаддаггүй

Б.Түвшин: Монголд бизнес эрхлэгчид орлогоосоо их татвар төлдөг тул 10 жил ч үйл ажиллагаа явуулж чаддаггүй

АН-аас "Чөлөөт зах зээлийн Экосфер" чуулганыг өнөөдөр /2024.11.27/ зохион байгууллаа. 

Энэхүү чуулганаар Ардчилсан намын үнэт зүйлс болох хувийн өмч, бизнес эрхлэх эрх чөлөө, чөлөөт зах зээлд суурилсан эдийн засгийн бодлогын асуудлуудыг хөндөж, бизнес эрхлэгчид, холбогдох талуудтай хэлэлцүүлэг өрнүүлэх, дэвшүүлсэн шийдлүүдийн мөрөөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс хууль тогтоомжийг шинэчлэх, бусад шаардлагатай арга хэмжээнүүдийн төлөвлөн ажиллах зорилготой бөгөөд бизнес эрхлэгчдийн байр суурийг төрийн бодлогод тусгах тогтмол хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлох аж. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин, "Сүүлийн есөн жилийн хугацаанд татварын орлого тав дахин өссөн. Үүнээс харахад бизнесийн орчин таатай, төрийн бодлого зөв юм шиг харагддаг. Гэтэл Монголд бизнес эрхлэгчид нэг салбарт тогтвортой 10 жил үйл ажиллагаа явуулж чаддаггүй. Олсон орлогоосоо их татвар төлөөд дарамтыг нь даахгүй, босож ирж чадахгүй бизнесээ орхиод гардаг.



Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө