Б.Батбаатар: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах зайлшгүй шаардлагатай

Б.Батбаатар: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах зайлшгүй шаардлагатай

Улс төрийн намын туухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах талаар ИЗНН болон бусад намууд өнөөдөр /2024.11.27/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, "ИЗНН улс төрийн намуудтай хамтран өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхлэх Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хэрэгжилтийг хойшлуулах зайлшгүй шаардлагатай тулгарсан талаар намын дарга нарт хүсэлт хүргүүлж байна. Өнгөрсөн он сонгуулийн жил байсан. Энэ сонгуулийн дараа улс төрийн намуудын бүртгэлийн асуудал сөхөгдөж гарч ирж байна. 2023 оны долдугаар сарын 7-нд Улс төрийн намын тухай хуулийг батлахдаа тухайн үед парламентад судалтай байсан гурван нам өөрсдийн эрх ашигт нийцүүлж, бусад улс төрийн намууд үйл ажиллагаа явуулах боломж нөхцлийг хаасан хуулийг баталсан. Энэ хуулиар бий болох сөрөг үр дагаврыг хойшлуулахын тулд хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулах хэрэгтэй.

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, "Парламентад суудалтьай намууд өөрсдөдөө зориулж хууль батлуулдаг асуудал ч Улс төрийн намын тухай хууль дээр давтагдлаа. Улс төрийн намын тухай хуульд нэг жилд байтугай олон жил ч дааж давахааргүй олон зүйл заалт орсон. Тухайлбал, намын удирдах хурлаа хийж, бүтцийн 40 хувийн жендер оруулж дахин бүртгүүлэх асуудал яригдаж байгаа. Мөн намын дэргэд судалгааны байгууллагатай байх зэрэг асуудлууд бий. Сарын хугацаанд хэзээ ч багтаж шийдэхээргүй асуудлууд байгаа нь олон намын тогтолцоонд ноцтой хохирол үзнэ гэж үзэж байгаа. Хэрвээ улс төрийн намын тухай хуульд заасан заалтыг биелүүлэхгүй бол улс төрийн намыг татан буулгах, түдгэлзүүлэх тухай ярьж байгаа. Иймд зөвхөн хэрэгжилт бус улс төрийн намын тухай хуулийг олон намын тогтолцоонд нийцүүлж дахин өөрчлөх ёстой. Иймд Хамаг Монголын хөдөлмөрийн нам, Эх орончдын нам, Монголын социал демократ нам, Гэр хорооллын хөгжлийн нам, Зүй ёс нам, ИЗНН хамтран УИХ-д суудалтай намын дарга нарт мэдэгдэл хүргүүлж байгаа юм" гэлээ. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө