Өнөөдөр /2024.11.27/ Төрийн байгуулалтын байнгын хороо 13.30 цагт хуралдаж, УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүний байдлын дэд хорооны хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг нэр дэвшүүлэхээр урьдчилан тохирчээ. Түүнийг сонгох эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-д олон сонгогдсон туршлагатай гишүүдийг сонгодог.
Учир нь тус хороо нь гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, хариуцлага тооцох, халдашгүй байдалтай нь холбоотой чухал шийдвэрүүдийг хуулийн хүрээнд гаргах үүрэгтэй юм. Ц.Сандаг-Очир нь Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар хоёр удаа ажилласан бөгөөд 2020, 2024 оны УИХ-ын сонгуулиар Налайх, Багануур, Багахангай дүүргээс парламентад сонгогдон ажиллаж байгаа юм.