Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажил үйлсээрээ манлайлсан зарим хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Энэ үеэр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатад Монгол Улсын гавьяат эдийн засагч цолыг хүртээлээ. Ж.Ганбат нь 1995 онд Сангийн яаманд мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж улмаар хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажилласан нэгэн юм.
LIVE: