О.Цогтгэрэл: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг АН-ын бүлэг дэмжихгүй /LIVE/

О.Цогтгэрэл: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг АН-ын бүлэг дэмжихгүй /LIVE/

Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2024.11.25/ болж, хоёр үндсэн асуудлын талаар мэдээлэл сонсжээ.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “АН-ын бүлгийн хурлаар хоёр үндсэн асуудлын талаар мэдээлэл сонслоо. Нэгдүгээрт, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан АН-ын үе үеийн ардын хурлын депутатууд, анхны байнгын ажиллагаатай бага хурлын гишүүд, үе үеийн парламентын гишүүдийг урьж хүндэтгэлийн хуралдаан хийсэн. Бид түүхээ байгаагаар нь үнэлж, төрийнхөө сайн талыг нь хэлэлцэж, бахархах ёстой. Түүх тэр чигтээ сайн сайхан байдаггүй. Анхдугаар Үндсэн хуульд ч алдаа дутагдалтай олон асуудлууд байсан. Үүнийг дотроо хэлэлцэж, судлаачдын үгийг сонсож, парламентын гишүүдээрээ хэлэлцлээ.

Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт яаралтайгаар өргөн баригдсан Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцлээ. Улс төрийн намын тухай хууль өнгөрсөн 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр батлагдсан. 2025 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжих ёстой. Бид өнгөрсөн хугацаанд манай улсын болохгүй бүтэхгүй байгаа асуудлуудын үндсэн том шалтгааны нэгийг улс төрийн намууд гэж үзэж ирсэн. Улс төрийн намуудад ил, далд санхүүжилтүүд байна. Намуудад дотоод ардчилалгүй болж, авлигал газар авсан. Энэ бүхнийг засах зүйл нь Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт гэж жил гаруйн өмнө баталсан. Гэтэл одоо энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулж, 2027 оны наймдугаар сард оруулж ирье гэлээ. Үүнийг АН-ын бүлэг ярилцаад бүлгийн олонх буюу 18 гишүүн нь энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шаардлагагүй гэж үзлээ. АН-ын бүлгийн дүрмээр бол Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулсныг АН-ын бүлэг дэмжсэнгүй. Энэ шинэ хуулиар улс төрийн намуудын санхүүжилт нэмэгдэж орж ирсэн" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: