Хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь үе, үеийн гишүүдээ урьж хүндэтгэлтийн хуралдаан хийж байгаа бол үргэлжлүүлэн Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг зэргийг хэлэлцэж шийдвэрлэх юм.