Ирэх мягмар гарагаас эхлэн айл өрхүүд Үндсэн хуулийг гэртээ дээдлэн зална

Ирэх мягмар гарагаас эхлэн айл өрхүүд Үндсэн хуулийг гэртээ дээдлэн зална

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталсан. Ингэснээр Анхдугаар үндсэн хуулийг баталсны түүхэн 100 жилийн ойн өдөр буюу ирэх мягмар гарагаас /2024.11.26/  эхлэн Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолын төсөл хэрэгжиж эхлэх нь. 

Тодруулбал, тус тогтоолын төсөлд:

  • Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах;
  • Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах;
  • Тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгах бөгөөд тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байгаа юм.