Хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь ирэх оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ

Хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь ирэх оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.22/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ.

Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авсан. Ийнхүү санал хураалт явуулахад Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын гишүүдийн 78.7 хувь нь дэмжсэнээр 2025 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа.