УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.22/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Уг нь хасах, зардал дэмжигдэхээр дахиж байгаад л унагаж байсан. Бид нар баталсан учраас хариуцлага ярих ёстой. Гэнэтхэн хэдэн хүн үсэрч гарч ирээд попроогүй шүү. Төсөвтэй холбоотой зохицуулаагүй асуудлыг Дэгийн тухай хуулиар зохицуулна. Тэгэхээр яаж зохицуулагдах юм. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах талаар ердийн хуулинд заасан. Үүгээр хэлэлцэх юм уу эсвэл тусгай хуулиар хэлэлцэх юм уу. Баасандорж дарга Ерөнхийлөгчийн хоригийг тусгай хуулиар хэлэлцэнэ гэж дандаа хэлдэг. Тэгэхээр тусгай хуулинд нь энэ талаар ямар ч зохицуулалт байхгүй. Тэгэхээр яаж хэлэлцэх юм. Алдагдалгүй төсөв гэж их яриад байна. Алдагдалгүй байх нь чухал биш үр ашиггүй бүх зардал танагдах нь илүү чухал. Төсөв үр ашигтай л байх ёстой. Эрүүл мэнд, боловсролын урсгал зардлыг танаж болохгүй. Зураг төсөвгүй 12-13 төсөл байгаа. Үүнийг танах ёстой. Өөр хөрөнгө оруулалтаас хасах ёстой.