П.Сайнзориг: Төсөвт тодотгол хийх тогтоол гаргаж Үндсэн хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох ёстой

П.Сайнзориг: Төсөвт тодотгол хийх тогтоол гаргаж Үндсэн хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа гишүүд саналаа хэлсэн.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах улс төрийн шийдвэр гарсан. Хэлэлцүүлэгт буцааж байна гэж би харахгүй байна. Хууль давсан төсвийг тодотгох чиглэл өгсөн. Хэрвээ ингээд явбал цаашдаа тусгай горимоор хэлэлцдэг олон хуулиуд дээр ийм чиглэл өгч болно. Ингэвэл бид хуульт ёс яриад хэрэггүй. Энэ тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг Ерөнхийлөгч хоригоороо хэлчихлээ. Энэ тогтоолыг оруулж ирж хэлэлцүүлсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Энэ хоригийн дараа төсвийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сайн бодох хэрэгтэй. Нөгөө 25 бол орж ажиллаж болохгүй" гэлээ.