УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.22/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2025 оны төсвийн төсөлт бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан " Төсөв боловсруулж, өргөн барьж хэлэлцүүлэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Жавхлан байр сууриа илэрхийлэх нь зөв байхаа. Наймдугаар сард тодотгол оруулж ирж гишүүдийг баахан бухимдуулж, талцуулсан. Мэдээж гишүүд олонхоороо асуудлыг шийдсэн. Есдүгээр сарын 1-нд төсвийн төслийг өргөн барьж, ажлын хэсэг, мэргэжлийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Гишүүдийн саналыг бүтээлчээр хүлээж аваад зарим төрлийн өөрчлөлт, өнөөдрийн шүүмжлэлийг засч залруулах боломж хангалттай байсан ч Засгийн газрын өргөн барьсан төслөөр нь дэмжих ёстой гэсэн улс төрийн нам, бүлгүүдийн байр суурь гарсан учраас энэ чигээр нь баталсан. УИХ-ын авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой тогтоолыг төсвийн байнгын хороо санаачилж оруулахдаа 2025 оны нэгдүгээр улиралд багтааж төсвийн тодотголыг хөндөнө гэж төслийг оруулсан. Түүнд нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтан тодотгол хийе гэсэн саналыг гарган хугацааг өөрчилсөн. Өнөөдөр УИХ-ын баталсан тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн мэтээр өөрсдөө ярьж явна. Тэгэхээр өргөн барьсан, хэлэлцүүлсэн асуудалдаа эзэн байх хэрэгтэй. Төсөв хэлэлцэхтэй холбоотой асуудлаар Х.Булгантуяа дэд даргаар ахлуулсан 25 гишүүний оролцсон том ажлын хэсгийг байгуулсан. Ажил нь эхэлсэн" гэлээ.
ВИДЕО: