Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн төсөлд хориг тавьсан. Хоригийг хүлээж авах эсэх намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаан өнөөдөр /2024.11.22/ болно.
Тухайлбал, өнөөдөр өглөө УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо мөн УИХ-ын чуулганы хуралдаан 15.00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.