Ө.Шижир: Үнэндээ Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү

Ө.Шижир: Үнэндээ Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.21/ хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Ө.Шижир " Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд бид тухай хуулийн төслийг хэн гэдэг улс төрч, аль нам өргөн барьснаас шалтгаалж улс төрийн гацаа тээг хийж ирсэн. Мөн гишүүд маань олон нийтэд таалагдах гэсэн хувь улс төрчийн популизмаа болох хэрэгтэй байна. Бусад бүх төслүүдийг урагшлуулахад анхааръя. Цөмийн энергийн тухай хууль бол үндсэндээ Монголыг дэлхийн зах зээлд ураны баяжмалын тоглогч болгох, дараагийн орлогын эх үүсвэртэй болох, бусад улсуудтай улс төрийн харилцаа үүсгэх боломжийг бидэнд олгож байгаа. Ураны баяжмал дээр хамгийн чухал зүйл нь хог хаягдал юм билээ. Хог хаягдлын менежмент дээрээ ямар зорилт тавьсан байгаа вэ. Иргэдийн хамгийн гол анхаарч байгаа асуудал ураны хаягдал. Гэтэл үнэндээ Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү" гэсэн юм. 

ВИДЕО: